Чингэлтэй уулын амнуудаас хамгийн алдартай нь Шарга морьтын ам юм. Домгоор бол, Наймдугаар Богд хааны хатан, эх дагина Дондогдуламыг таалал төгсөхөд түүний шарилыг найман шарга морь хөллөсөн тэргэн дээр тавьж гашуудлын цуваа үүсгэн энэ аманд ирж, шарилыг нь шар тосонд хайлж чандарлан, найман шарга морийг нь сэтэрлэн дархалж тавьснаас үүдэн “Шарга морьт” гэх болжээ. Харин Эх дагина Дондогдулам амьд ахуй цагтаа энэ аманд байх рашаанаас ууж хүртдэг байжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.