• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ХҮҮХДИЙН ОРДОН

Нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал агсны гэргий А.Филатова-Цэдэнбала Хүүхдийн төлөө төв фондын дарга байхдаа Монголын хүүхдийн ордонг 1958 онд Пионер сурагчдын төв ордон нэртэйгээр байгуулж 1984 онд Зөвлөлтийн тусламжаар баригдсан одоогийн иж бүрэн цогцолбор барилгад  байршуулжээ. Эдүгээ 30 орчим дугуйланд 2400 гаруй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж байдаг албан бус сургалтын байгууллага юм. 1992 оноос эхлэн дугуйлангууд төлбөртэй болсон бөгөөд бүтэн болон хагас өнчин, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийн төлбөрийг 25-100 хувиар хөнгөлж иржээ. 720 хүний суудалтай хурал ба концертын танхим, 100 хүний багтаамжтай ёслолын болон лекцийн танхимтай.

Тус ордноос хүүхэд багачуудын дунд өсвөрийн шатарчдын “Цодгор хүү”, уран уншигч багачуудын “Уран жиргээ”, өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга”, өсвөрийн гоцлол хөгжимчдийн “Ая эгшгийн зургаан жигүүр” ба “Хаан хуур”, дуулаач хүүхдүүдийн “Дуулах өв” ба “Би эстрадын дуучин”,  цэцэрлэгийн хүүхдүүдийн “шувуухай” наадам, “Хүүхдийн ертөнц” зургийн уралдаан, “Эх үрсийн баяр”, “Харшийн сүлд модны наадам”, “Найман ээжийн алдар”, Энэтхэг бүжгийн “Ганга мөрний уянга”, биелээч хүүхдүүдийн “Бий биелэг” зэрэг олон уралдаан наадмууд зохион байгуулагддаг.