• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТӨРХУРАХЫН АМ

1696 онд Халх-Ойрадын дайн дуусч, Өндөр гэгээн Занабазар Долнуураас буцаж ирэх замд Богдхан уулын Төрхурахын аманд хан, ван, гүн, бэйл, бэйс тэргүүтэн ихэс ноёд нь, Шажин хурахын аманд хутагт хувилгаад, лам нар отоглон бууж Хонхорыэн Цагаан толгой, Бумбан толгой хоёрыг тахиж Анхдугаар Богд Жавзандамбын насан хутагт бат оршихыг бэлгэдэн мандал өргөж эрийн гурван даншиг наадам хийжээ. Үүнээс үүдэлтэйгээр энэхүү зэрэгцээ хоёр амыг Төрхурахын, Шажинхурахын ам гэж нэрлэсэн байна. Шажинхурахын амны дунд хирд, Саран цохио өөд өгсөх богинохон амны адагт нэгэн сайхан дэнж дээр олон тооны дөрвөлжин булш байдаг. Энэ аманд шагай харваачид жил бүр цугларч шагай харвадаг уламжлалтай байжээ.