• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТӨРИЙН ОРДОН

Анх БНМАУ-ын Засгийн газар нь 1930 онд одоогийн МУБИС-ийн төв байрны доод хоёр давхарт байрлаж байв. Өнөөг хүртэл хэд хэдэн удаагийн өргөтгөлөөр одоогийн ордон бий болсон юм. Ордон нийтдээ 35804 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Төрийн ордонд Улсын их хурлын нэгдсэн хуралдааны, олонхи цөөнхийн бүлгийн хуралдааны, Засгийн газрын хуралдааны, Үндсэн хуулийн цэцийн, ердийн хуралдааны, ёслол хүндэтгэлийн, хүлээн авалтын, уулзалтын гээд арав гаруй том танхим байдаг. Эдгээрээс хамгийн том нь 1200 хүний суудалтай Их танхим юм. Түүнээс гадна 100 хүний суудалтай зоогийн газар, номын сан, уншлагын танхим, хэвлэх үйлдвэр, биеийн тамир чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны газар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 гаруй өрөө тасалгаа байдаг байна. Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Улсын их хурал, түүний Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Улс төрийн цагаатгалыг зохион байгуулах улсын комисс, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төр засгийн үйлчилгээ аж ахуйг хариуцсан  газрын төв аппарат, Төрийн ёслол үйлчилгээ, харуул хамгаалалтын албаныхан байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Ордонд нийт 1000 шахам хүн ажилладаг.

Төрийн ордонд урлагийн ховор нандин бүтээлүүд болох 100 шахам уран зураг, 10 гаруй уран баримал, сийлбэр, туурган хивс, торго болон арьсан урлалын бүтээлүүд тавигджээ. Эдгээрийн дотор Чингис хааны гантиг чулуун цээж баримал, Есөн хөлт цагаан тугны чимэглэл, Хүннүгийн үеийн хээ бүхий ширмэл ширдэг, Ардын зураач Н.Чүлтэмийн “Талын айл”, О.Цэвэгжавын “Гүүн зэл дээр”, М.Цэмбэлдоржийн “Отгонтэнгэр”, Б.Гомбосүрэн Д.Цэрэнпил нарын бүтээсэн “Эх орон” сэдэвт 20 метр урт туурган хивс, залуу уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн “Төрийн долоон эрдэнэ” хэмээх түүх уламжлалын сэдэвт 17 метр урт монгол зураг зэрэг гайхамшигт бүтээлүүд бий. УИХ-ын танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын сэнтий суудал нь үндэсний уран гоё сийлбэртэй байдгаас гадна төр засгийн тэргүүн нарт гадаадын төр засгийн байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн хүртэл байдаг. Төрийн ордны дундах чөлөөнд Эзэн Чингис хааны суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн 10 ханатай өргөө гэр байрладаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах