• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТӨРИЙН ТАМГАНЫ ХӨШӨӨ

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Төрийн ордны хойд цэцэрлэгт Монгол төрийн үе үеийн тамганы дардасыг агуулсан Тамганы хөшөө байдаг. Энэ хөшөөг 2006 онд зураач Д.Наранжавын зураг төслөөр Авзага трейд компанийн барилгачид барьжээ. Тамганы хөшөөний нүүрэн хэсэгт Их Монгол Улсын далай хаан Гүюгийн тамганы дардсыг сийлбэрлэсэн. Энэ нь 780 жилийн тэртээ Чингис хааны ая Гүюг хаанаас Ромын пап 4 Иннокентэд илгээсэн захидалдаа дарсан тамганы дардас юм.

Баруун талд нь шашин төрийг хослуулан баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хааны буюу Богд Хаант Монгол Улсын төрийн тамганы дардсыг гаргасан юм. Хойд талд нь 1924 онд Монгол Улсын анхдугаар их хурлаар баталсан БНМАУ-ын их хурлын тамганы дардсыг Соёмбо бэлгэдэлтэй хамт дүрсэлсэн. Зүүн талд нь 1992 оны үндсэн хуулийн дагуу үйлдсэн морьтой сүлд бүхий тамга бий. Төрөө хүчтэй байхыг бэлгэдэн төрийн тамганы бариулыг дөрвөн хүчтэний нэг бараар дүрслэн хийжээ. Хөшөөний суурь хэсэгт эртний овог, омгуудын тамгыг дүрсэлсэн байдаг.

Нүүрэн талд байх тамганы бичээсийг дурдваас, “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн байдаг.