• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЛЕНИНИЙ ХӨШӨӨ

Лениний хөшөөг анх 1954 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар зочид буудлын өмнө босгож ёслол төгөлдөр нээжээ. 3 метр өндөр гантиг чулуун суурин дээр 4 метр өндөр хүрэл хөшөөг байрлуулжээ. Хүн болгоныг тэгш жаргалтай сайхан амьдруулах олон онол гарч байсны нэг нь марксизм юм. Тэрхүү онолыг амархнаар хялбарчлан ойлгуулахыг зорьсон Ленинизмийн онол гарч ирсэн бөгөөд үгээгүй ядуучуудын дарангуйллаар “эрх тэгш амьдрал” тогтоох боломжтой гэж үзжээ. Хүний нийгмийг журамлахыг хүссэн Оросын ажилчин ангийн хувьсгалын удирдагч В.И.Лениний үйл хэргийг хүн төрөлхтөн мартаагүй бөгөөд түүхэнд ямартаа ч нэрээ үлдээсэн түүний хөшөөг Монголын ард түмэн хэвээр нь үлдээсэн нь социализм байгуулсан бүх оронд байсан тэр олон хөшөөнөөс гав ганцаараа үлдсэн ажээ. Эдүгээ тус хөшөө нь Гацуурт ХХК-ны өмч болсон бөгөөд Горхи Тэрэлж байгалийн цогцолбор газар дахь Тэрэлж зочид буудлын River beach рестораны үүдний хажууд шилжин байрлаж байгаа болно.