• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ГЭСЭР СҮМ

Гуанди шүтээн буюу Гэсэр сүм анх Амгаланд байсныг 1919-1920 онд хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар Их хүрээний хятадуудын хуримтлуулсан хөрөнгөөр нүүлгэн ирж Тасганы овооны өвөрт шинээр бариулжээ. Хөхийн шашин нь МЭӨ Y зуунд хятадад дэлгэрсэн буддын шашны нэгэн урсгал ажээ. Тэд ший янгуу-гаар дамжуулан шашнаа сурталчилдаг байв. Гуанди гэдэг нь хятадын нэгэн цэргийн том түшмэлийг өргөмжилсөн нэр бөгөөд Манж чин улсыг байгуулах үед Гуан Юү жанжны сүнс залран ирснээр дайнд ялалт байгуулж улсаа байгуулсан хэмээн шүтэж Гуан юүгийн дүрийг залсан сүм хийдүүдийг дэмжин хөгжүүлжээ.

Гэсэр сүм нь хэнгэрэг болон хонхны равса, гол сүм буюу Дарь эхийн сүм, мөргөлчдийн байшин, хөлгийн сүм, Гүвэ овогт Захарын сууцны байшин, хөхийн шашны сургуулийн хоёр байшин, хэрмэн хашаанаас бүрддэг. Гол сүмийн хойморт Гуанди, түүний туслах баатруудын дүр бүхий баримал, Тансан ламын үлгэрийн намтарчилсан зураг зэргийг байрлуулжээ. Мөргөлчдийн байшинд хятад лам нар сууж, хөхийн шашны сургуулийн хоёр байшинд хятад хүмүүс сайн дураараа ирж сурдаг байв. Хөлгийн сүмийн баруун тасалгаанд Гуанди түшмэлийн улаан дэлт хүлэг, зүүн тасалгаанд нь цагаан хүлэг морины баримал байжээ. Гэсэр сүмийн ший янгуу нь цагаан сарын шинийн нэгнээс 15-ны өдрийг дуустал тоглогддог байжээ.

Сүмийг 1933 онд улсын хөрөнгө болгосноор анхны төрх байдлын зарим нь өөрчлөгдөж, зураач лам Данзан 1966 онд Гуанди-гийн хятад баримлын оронд  Гэсэрийн туужаас сэдэвлэн Гэсэрийг морь унасан баатарын байдалтайгаар урлажээ. Гэсэр сүмийн барилга хятад хийцийн төрөлд хамаарах бөгөөд 1998 онд улсын хамгаалалтанд авсан байна. Эдүгээ Гандантэгчилэн хийдийн харъяа Бадма Ёга дацан буюу шашны дунд сургууль байрлан үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах