7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

СКАЙ РЕСОРТ

2009 онд ашиглалтад орсон цанын бааз нэг дор 1300 хүнд, өдөрт 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай. Түүнчлэн олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбай, клубхаус өдөрт 180 хүртэлх гольфчид тоглох хүчин чадалтай. АСЕМ-ийн төлөөлөгчдөд зориулан барьсан тансаг хаусууд энд байрладаг. 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0