• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БОГДЫН ЦАГААН ОРДОН

Тухайн үеийн Хүрээ сайд, түшээт хан Юндэндорж санаачилга гарган Цагаан сүмийг бариулжээ. Тэрбээр Хүрээнд суурьшиж байсан харь хүмүүсийн салхин дороос V Богд Жавзандамбыг гаргах зорилгоор 1837 онд Туулын хөвөөнд Цагаан сүм буюу Гунгаадэжидлэн сүмийг байгуулжээ.

Хаяагаар нь урсах голын лус савдагийг тахиж өмнөх толгой дээр нь “Ума хум буюу ариун байх болтугай” хэмээх төвд үгийг цагаан чулуугаар шигтгэн бичүүлжээ. Тэрхүү “ума хум” гэдэг үг Туул голын усанд тусан түүнийг ариусгаж байхыг бэлгэдсэн гэдэг. Энэ сүм нь гадуураа цагаанаар будсан модон хашаатай байсан тул “Цагаан сүм” хэмээн алдаршжээ. Хожим Цагаан сүмийг 7 дугаар артелийн агуулах болгон ашиглаж байгаад буулгаж үслэг эдлэлийн үйлдвэрийн Сор компанийн барилгыг барьсан ажээ.

VIII Богд Жавзандамба 23 настайдаа Цагаан сүмийг анхдугаар Богдын уран бүтээлийн сүм болгон үлдээж өвөг дээдсээ хүндэлдэг монгол ёсыг даган өөрөө зүүн талд нь өвлийн шинэ ордон бариулж, хойд талд нь малын хашаа бариулснаар өндгөн сүрэг малын хашаатай болжээ.

1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Багшийн сургуулийн багш, эвлэлийн гишүүн оюутнуудаар “Ума хум” гэдэг төвд үгийг “Хувьсгалын 15 жилийн ой мандтугай” хэмээх үгээр сольж, дээд талд нь Соёмбо тэмдэг шигтгэжээ. Ийнхүү “Ума хум” толгой 99 жилийн дараа “Соёмбот толгой” болон хувирчээ.