7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТУУЛЫН ХАР ТҮНИЙН ОРДЫН ТУУРЬ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Богд хан уулын ар, Сонгинохайрхан уулын урд өвөрт,  Туул гол Бөхөг Түргэний голын бэлчирт нэгэн туурь бий. XII зууны эцэс XIII зууны эхэнд Монгол нутагт байсан Хэрэйд аймгийн толгойлогч ван хан Тоорил сууж байсан ордон хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Чингис хаан ван хан Тоорилын ордныг эзлэн авснаар тус орд Чингис хаан өөрийн 4 ордны нэг буюу Есүй хатны өргөө бүхий төрийг удирдах III ордон болсон түүхтэй. Эл ордонг “Туулын Хар Түнийн орд” хэмээдэг.

2006 онд доктор Д. Наваан агсаны удирдсан археологийн судалгааны анги ордны туурийг малтан судалж 15 метр өргөн, 25 метр урт урагшаа харсан хаалгатай байгууламж байсныг тогтоожээ. Судалгаагаар уг орд нь боржин чулуун суурь бүхий дөрвөн том баганатай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан барс зэрэг амьтдын дүрсээр чимэглэсэн уран тансаг чимэглэл бүхий уран барилгын дурсгал байсан байна. Тус ордны туурийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 08 дугаар тогтоолоор, мөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад бүртгэн авсан.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0