1921 оны Ардын хувьсгалын өмнө Барилгачдын талбайн орчим ярганы газар
байсан тул “Махан дов” гэдэг байжээ. Одоогийн Дүрслэх урлагийн музейн байранд ч
бас махны дэлгүүр байсан байна. Ярганы газар мал тууж
ирэхдээ шургадаг суварган доогуур туун оруулах зан үйл хийдэг байсан аж. Үүнийг
үйлдсэнээр малын сүнсийг бурханы оронд илгээн амирлуулдаг байсан гэнэ. Энд бас
гуйлгачин, ядуучууд тасардаггүй байсан бөгөөд малын наймаа хийж яваа хүмүүс буян бодож
тэр хүмүүсийг ундалж хооллон, нядалсан малынхаа гэдэс, дотор махнаас өгдөг
байжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.