• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БУРХАН БУДДАГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Зайсан толгойн баруун доод бэлд байх “Олон улсын Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэн” 2006 онд байгуулагдсан бөгөөд Солонгос улсаас хөрөнгө оруулж, “Лянхуа” төрийн бус байгууллага хариуцан бариулжээ. Солонгосын буддын шашны уран барималчид Бурхан багшийн дүрийг суурийн хамт 23 метр өндөртэйгөөр бүтээжээ. Дараа нь олон орны Будда бурхадын дүрийг эргэн тойронд нь байрлуулах төлөвлөгөөтэй гэнэ. Бурханы лагшин биеийг Солонгосоос авчирсан юлает гэдэг цавуулаг материалаар урлаж хийсэн бөгөөд энэ нь нар салхи, усанд 500 жилийн тэсвэртэй гэнэ. Уг цавуулаг материалыг хөлөг онгоцны ёроолыг хулдах, завь зэргийг хийхэд ашигладаг юм байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг бүтээх төслийг Гүр Даваа Ренбүүчи анх санаачлан хөөцөлдөж, бурханг бэлэн болсны дараа өөрөө аравнайлах зан үйлийг гүйцэтгэжээ. Буддагийн мэлмий нь Улаанбаатар хотыг чиглэсэн байдалтайгаар  бүтээгдсэн бөгөөд тэр чинээгээр харж хамгаалах бэлгэдэлтэй. Хотын оршин суугчид, газар газраас ирэх аялагч жуулчдын сэтгэл санаагаа ариусгах ариун дагшин газар байлгахыг бодолцон энх тайван, амар амгаланг бэлгэдсэн хонх, тэнгэр газрын бурхадыг дуудан хамгаалуулах хэнгэрэг зэргийг бүтээж байрлуулжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах