ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР

Одоогийн МУБИС-ын хичээлийн төв байр байгаа газрын зүүн хойд талд Богд хаант Монгол улсын Засгийн газрын Дотоод яам байсан хашаанд 1921 оны 7-р сарын 10-нд том гэр барьж, Автономит Монголын засгийн газар, төрийн яамдын тамга тэмдэг зэргийг Ардын эрхт хэмжээт цаазат засгийн эрх мэдэлд шилжүүлэн өгөх түүхэн ёслол болжээ.

Дотоод яамны урд талд “Сангийн яам”-нд зориулж 1929 онд хоёр давхар тоосгон барилга барьжээ. Тэр байшинд 1930 онд БНМАУ-ын Засгийн газар, Гэгээрлийн яам, Шүүх яам, Эрүүлийг хамгаалах яам байрлажээ. Хэдэн жилийн дараа яамдууд өөр өөрийн байртай болон тусгаарлахад Засгийн Газар дангаараа үлджээ.

1944 онд Засгийн газрын хоёр давхар барилгад нэг давхар нэмж бариад гурван давхар, баруун тийшээ харсан цэлгэр цонх бүхий тасалгаануудыг ерөнхий сайд Маршал Чойбалсангийн алабн өрөө болгожээ.

1951 онд Сүхбаатарын талбайн хойд талд одоогийн Төрийн ордон ашиглалтад орсноор Засгийн газрын хуучин байранд “Багшийн институт” байрласан нь одоогийн МУБИС-ийн төв байр юм.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0