1909 онд одоогийн Барилгачдын талбайн зүүн талд анхны “европ эмийн сан” ажиллаж эхэлжээ. Монголын анхны төв эмийн санг 1930-аад онд түүний залгаа хойд талд байгуулсан гэдэг. Эдүгээ энэ хоёр эмийн сангийн байшин хоёулаа хадгалагдан үлджээ.