7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БАТ ГҮН ШОРОН

Одоогийн Баянзүрх захын орчим Манж чин улсын Нийслэл Хүрээн дэх шорон байжээ. Энд Манжийн хууль хэрэгжиж, Монголын олон зуун шударга ард, шилийн сайн эрчүүд эрүү шүүлтэд өртөж, зарим нь алтан амиа алдаж байв. Мүглэн хэмээх ганц хүний шорон, хүзүүнд углан цоожилдог явуулын шорон ч байжээ. “Бат гүн” гэдэг нь Манжийн хаанаас энэ шоронд шагнаж олгосон цол ажээ. Жанжин Д.Сүхбаатарын эцэг Цагаан дээлт Дамдин энэ шоронд 11 жил хуяг, хуяг нарын ерөнхий даамлаар ажиллаж байсан түүхтэй. Мөн 1920 онд энэ нүхэн шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай ван Дамдинсүрэнг хорьж байжээ. Манлай баатар Дамдинсүрэн “би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0