7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БӨМБӨГӨР НОГООН ТЕАТР

Хэвлэх үйлдвэрийн баруун талд, одоогийн Төрийн ордны зүүн урд өнцөгт Унгарын цагаач иргэн Йосеф Гелетагийн зураг төслөөр барьж 1926 оны 9-р сарын 14-нд нээлтээ хийжээ. Ардын цэнгэлдэх хүрээлэн боловч хүмүүсийн дунд “Бөмбөгөр ногоон театр” хэмээн алдаршжээ.

Театрын барилга 30 метр урт, 17 метр өндөр аль ч талаараа орчин үеийн барилга байв. Энэ театрт цэлгэр сайхан үүдний заал, номын сан, ресторан байсан ба үзэгчдийн танхим нь тал саран хэлбэртэй хоёр давхар нийт 1200 хүний суудалтай байжээ. Энд кино гаргадаг байсан тухай 1929 онд Гелета тэмдэглэсэн байдаг. Оросын алдарт зураач, монголч эрдэмтэн Н.К.Рерих 1926-1927 онд Улаанбаатарт байхдаа шинээр байгуулагдаж байгаа Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 6 х 12 метр хөшигний зургийг зурсан ажээ. Энэ ордон нь Засгийн газрын хурлын танхим болон театрын үүрэг гүйцэтгэж байв. Харамсалтай нь тус театр 1949 оны 1 дүгээр сард шатжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0