7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БОГДЫН ЗУНЫ ОРДОН БУЮУ ХҮРЭН ОРДОН

Одоогийн Удирдлагын академийн урд хэсэгт Богдын зуны ордон байжээ. Энэ ордныг Богд Жавзандамба өөрийн багш Ёнзон хамба Балданчоймболд зуслангийн зориулалтаар барьж өгсөн гэдэг. Багшийгаа жанч халсны дараа Богд гэгээн энэ зусланг өөрийн зуны ордон болгон улаан хүрэн өнгийн шөргөн хашаа бариулсан ажээ. Ийнхүү хүмүүс энэ ордныг Хайстай лаврин буюу Хүрэн ордон гэдэг болжээ. Энэ цогцолбороос дөрвөн байшин үлдсэн байна.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0