7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

МАНЖ АМБАНЫ ХОРОО

Одоогийн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Багшийн коллеж, Петровис компаниас урагш Сэлбийн арслантай гүүр хүртэлх газарт Манжийн Амбан ханы хороо буюу монголчуудын нэрлэж заншснаар “Монгол амбаны газар” байв. Амбан газарт их бага тушаалын монгол түшмэд, бичээч нарын суудаг хашаа, хороолол байжээ. Амбан яамны хорооноос хойш одоогийн Улаанбаатар зочид буудалтай залгаа Жонон ван Ширнэндамдин, Хурц гүн Магсаржав, түүний хүү Дугаржав, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Хатанбаатар Магсаржав нар хөрш залган суудаг байжээ. Харин Манжийн амбан өөрөө Зүүн Сэлбийн зүүн талд суудаг байсан аж.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0