7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

УХНА БАРИМАЛ

ХААИС-ын хашаан дотор буй энэ баримлыг 1962 онд бүтээжээ. Ямааны 1 настайг ишиг, 2 настайг борлон, 3 настайг шүдлэн зусаг, 4 настайг хязаалан, 5 настайг соёолон, 6 настайг бүдүүн ямаа гэдэг. Хүмүүс амьжиргааны эх үүсвэр болгох үүднээс ямааг илүү өсгөж үржүүлэх болсон нь зах зээл дээр ямааны ноолуур үнэтэй түүхий эдийн нэг болдог. Нэг ямаанаас сайн чанарын 250-300 грамм ноолуур авдаг. 1 грамм ноолуураар 9-11 метр сайн чанарын утас ээрч болно. 300 грамм ноолуураар хааш хаашаа 110 см дөрвөлжин алчуур нэхдэг. Ямааны арьсаар гутал, хром зэргийг хийхэд маш бөх бөгөөд эврээр нь сам, туурайгаар нь цавуу хийдэг. Хамгийн сайн ноолууртай нь Сүхбаатарын улаан ямаа болон Баянхонгорын ямаа юм.

Ноолуурыг гурван төрөлд хуваах бөгөөд ноолуурын үсний бүдүүн 18 микроноос доош байвал кашмер гэнэ. Кашмерын чиглэлийн ямаа Монгол, БНХАУ-д байдаг. Харин 18-23 микронтой ямааг кашгор гэх бөгөөд энэ чиглэлийн ямаа Энэтхэг, Иран, Ирак, Афганистан зэрэг оронд бий. 23-аас дээш микронтой ноолуурыг ангор гэх бөгөөд энэ чиглэлийн ноолууртай ямаа ОХУ, Энэтхэгт байдаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0