7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БУУР БАРИМАЛ

ХААИС-ийн хашаан дотор 1962 онд бүтээж байрлуулжээ. Хоёр бөхтэй тэмээний тоогоор Монгол улс дэлхийд нэгдүгээрт ордог бөгөөд Монголоос гадна БНХАУ, Казакстан, Узбекстан, ОХУ-д бий. 1954 онд хамгийн олон буюу 895300 тэмээ тоолуулж байсан бол 2002 онд хамгийн бага буюу 253000 тэмээ тоолуулж байжээ. Тэмээн сүргийн 38.5 хувь нь төл ба өсвөр насны, 27.9 хувь нь бэлтгэлийн насны, 32.4 хувь нь хээлтэгч, 1.3 хувь нь хээлтүүлэгч ажээ.

Монгол Улс 1954 онд 890000 тэмээ тоолуулж байсан бол 2010 оны эцсээр дөнгөж 269000 толгой тэмээ тоологджээ. Ингийг 3 наснаас нь, буурыг 4 наснаас нь хээлтүүлэгт оруулдаг бөгөөд хээлээ 13 сар орчим тээдэг. Тэмээ хоёр жилд нэг удаа ботголдог учраас тоо толгойн өсөлт нь удаан, саах хугацаа 16 сар үргэлжилдэг.  Нэг тэмээ дунджаар 17 кг орчим ноос өгдөг. Тэмээнд ойролцоогоор 30 орчим нэр байдаг.

1 настай тэмээг ботго, 2 настайг тором, 3 настайг буйлт, 4 настайг тайлга (гунж), 5 настай эрийг тайлаг, дөнж, 6 настайг буур, атанцар, эмийг ингэ, 7 настайг буур, ат, ингэ гэж нэрлэнэ. Тэмээг тайлагнаас нь буур тавьдаг. Тэмээний бөхний байдлыг хараад 10 янзаар нэрлэдэг. 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0