7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

АЗАРГА БАРИМАЛ

ХААИС-ийн хашаан дотор 1962 онд бүтээж байрлуулжээ. Америкийн палеонтологичид Монголоос таван сарвуутай адууны ясыг олсноор адууны өвөг Монголд амьдарч байсан гэдгийг баталжээ. Морины эмээл, хазаар, хударга гэх мэт хэрэгсэл, эмнэг сургах, бугуйлдах гэх мэт морьдыг сургах соёлыг судалж барахын аргагүй бөгөөд монголчууд энэхүү морины соёлыг олон мянган жилийн турш хөгжүүлж иржээ гэж судлаачид үздэг. Хүннүгийн үеэс эхлэн адуун сүргийг өсгөн үржүүлэх, арчлан хамгаалах явдал төрийн бодлого байсан хэмээн олон эрдэмтэд ном сударт бичсэн байна. Адууны тоо толгой, тарга хүч нь дайн байлдааны бэлтгэлийн гол хэмжүүр нь болж байжээ.

Монгол адууны биеийн жин дунджаар 280-320 кг бөгөөд 1-2 тонн ачааг зөөж чаддаг,  өдөрт 40-90 литр ус уудаг. Дунджаар 15-20 адууг нэг сүрэг болгон нэг азарга адуу хэмээн нэрлэдэг. Нэг настай адууг унага, 2 настайг даага, 3 настайг шүдлэн (үрээ байдас), 4 настайг хязаалан, 5 настайг соёолон, 6 настайг хавчиг соёолон, эрийг азарга, агталсныг морь, эмийг гүү гэнэ. Ихэнх эр адууг 2-3 настай байхад нь хөнгөлж засаад уналганд сургах, хурдан морь, өвлийн идэш болгох зэргээр ашигладаг. Адууг ихэвчлэн хязаалан насанд нь агталдаг. Адуугүйгээр монгол түмний өнгөрсөн одоо ирээдүйг төсөөлөх аргагүй.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0