7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БАГШ - НАЙРАГЛАЛД ЗОРИУЛСАН ХӨШӨӨ

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугьсан их өргөөний эзэн юм
Багш та, хүсэл долгилсон ирээдүй замын эх юм...



Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглал хөшөөнд мөнхөрсөн байдаг. Монголын боловсролын салбарын 90 жилийн ойг тохиолдуулан МУБИС-ийн Багшийн сургуулийн өмнөх талбайд босгосон “Багш” хөшөөний нээлт 2011 оны 10-р сарын 3-нд болжээ. Бяцхан хүү “Багш” найраглалыг дэвтэртээ хуулан бичиж, цүнх үүрч, бамбаруушаа хөтөлсөн охин уншиж буйгаар дүрсэлсэн уг хөшөөг “Үүдэн чулуу” компаний уран бүтээлчид боржин чулуугаар товойлгон сийлжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0