7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

НИСЭГЧИЙН ДУУ - ХӨШӨӨ

Буянт-Ухаагийн дэнжид “Нисэгчийн дуу”-нд зориулсан гэрэлт хөшөөг 2005 онд босгосон байна. Шүлгийг Т.Дагвадорж, хөгжмийг Э.Насанбуян нар зохиожээ.

Жигүүртэн хүрээгүй уулсын
Оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт
Өдөртөө очоод ирлээ.

Мөнгөн цагаан хүлэг минь
Дуулж явна аа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би

Сумнаас тавьсан сум шиг
Салхи исгэрүүлэн цойлуулаад
Цэнхэр тэнгэрийн уудамдаа
Цэнгүүн явах жаргалтай.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0