7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

МААМУУ НААШ ИР - ДУУНЫ ХӨШӨӨ

“Маамуу нааш ир” дуунд зориулан 2011 онд Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд дурсгалын хөшөөг босгосон. Энэ дууг хөшөөнд мөнхлөх санаачилгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гаргаж, уран барималч Б.Эрдэнэбатын загвараар бие даасан уран бүтээлчид хамтран бүтээжээ. 1956 онд зохиосон энэ дуу ХХ зууны Монголын хүүхдийн шилдэг дуугаар шалгарчээ. Шүлгийг: Ч.Лхамсүрэн, хөгжмийг МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав зохиожээ.

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав, ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия аа
Машин барьж явья аа
Ном сонин уншъя аа
Ногоон модоо тарья аа
Хүрэн баавгай хөтөлье өө
Хүчит заанаа тууя аа
Хүүхэлдэйгээр хамтдаа
Хөөрхөн тоглоом тоглоё

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0