7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЭМНЭГ СУРГАГЧ БАРИМАЛ

Эмнэг сургагч баримал бол Улаанбаатар хотын орчин цагийн анхны баримлуудын нэг юм. 1948 онд ардын зураач Н.Жамбаа эх загварыг гаргаж, 1958 онд түүний шавь Л. Дашдэлэгээр удирдуулсан УНХ-ны баримлын тасгийн барималчид хүрлээр цутгаж материалыг сайжруулжээ. Энэхүү баримлын нэг ихэр нь Х. Чойбалсангийн өвлийн ордон буюу 30-р байрны хойд талд талбайд, усан оргилуурын голд байдаг бөгөөд уг баримлаас хэмжээний хувьд арай жижиг, материалын хувьд өөр юм. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан. Баримлын гипсэн эх загвар Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.

ТОО
0
0
0