7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН БАЙШИН

Оросын Буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав (Цогтбадамжав) 1918-1919 онд өөрийн хувийн сууцанд зориулан бариулж, 1932 он хүртэл эхнэр, хүүхдийн хамт амьдарч байв. Энэ байшинд 1921 оны 7-р сарын 8-10-нд Намын төв хороо, Ардын түр засгийн газар, хашаанд нь Бүх цэргийн штаб байрлаж байв. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува Улсын элчин сайдын яам, 1946-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1953-1956 онд Хэвлэлийн төв газар, 1956 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэ байшин нь тухайн үед өвөрмөц хийцтэй, тансаг сууцны нэгд тооцогддог байсан бөгөөд Цогтбадамжав байшингийнхаа орой дээр Оросын хаан ширээ унасныг бэлгэдэн ширээ хөмрүүлэн хөлийг дээш харуулан байрлуулсан нь одоо ч байдаг.

Энэхүү Цогт Бадамжавын байшинг анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын 2-р зэргийн хамгаалтад, хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад бүртгэн авсан. 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0