ХҮН ЧУЛУУНЫ ХОНХОР

Их Хүрээ, одоогийн Улаанбаатар хот 1719-1778 оны хооронд 21 удаа нүүж, 1778 онд дөрвөн уулын дунд Туул, Сэлбэ голын сав, Хүн чулууны хонхорт ирж суурьшин, түүнээс хойш төвлөрсөн суурин газрын шинжтэй болжээ.

ХХ зууны эхэнд Нийслэл хүрээгээр дайран өнгөрсөн судлаач, жуулчид хотын дотор болхи дүрслэлтэй хүн чулуун хөшөө байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрхүү хүн чулуу нь анх дөрөвдүгээр дэлгүүрийн ард байсан гэх бөгөөд 1940-өөд оны үед одоогийн Гадаад харилцааны яамны хойд талын засмал замын орчим байжээ. Тус хүн чулуун хөшөөг 1950-иад оны үед Богд хааны ордон музейн хашаанд зөөж тавьсан бөгөөд 2014 онд Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор Улаанбаатар хотын музейд шилжүүлэн байрлуулсан юм.

“Хүн чулууны хонхор” нь өнөөгийн Тусгаар тогтнолын ордны өмнөх цэцэрлэг, Гадаад харилцааны яамны хойд хэсэгт байжээ. Их Хүрээ ирж суурьшсан түүхэн газарт Улаанбаатар хотын 375 жилийн ойг тохиолдуулан 1994 онд дурсгалын мэлхий хөшөө босгожээ.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0