7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТӨГС БАЯСГАЛАНТ ХИЙД

Бурханы шашинт Монгол эмэгтэйчүүдийн Төгсбаясгалант төв нь 1990 оны 10 дугаар сарын 2-нд байгуулагдсан. 2001 онд хувилгаан Гүридава Ренбүүчигийн тусламжтайгаар сүмийн барилга бариулжээ. Сүмийн барилга нь хааш хаашаа 20.2 метр талбайтай, 7 өрөө тасалгаатай. Тус хийдийн үйл ажиллагаа өдөр бүр тасралтгүй явагддаг бөгөөд 21 ани ламтай. Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуулийн нэг ангийг тус төв дээр нээн ажиллуулж ани нарыг бэлтгэжээ. Энэхүү ани нарыг шашны өндөр боловсролтой болгоход Англи дахь Түвдийн вант улсаас тусалж санхүүжүүлжээ. Одоо тус хийд нь өдөр бүр сэтгэл ариусгах буяны хурал, бүх дүйцэн өдрүүдэд өргөн хэмжээний хурал номын үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд багачууд, ахмад буурлуудад энэрлийн сэтгэлээ зориулж буяны гараа сунгаж, сүсэгтэн олныхоо хүндэтгэл бишрэлийг хүлээсэн ариун номын орон болоод байна.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай. 
ТОО
0
0
0