• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

УЛААНБААТАР ХОТЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ

Сүхбаатар дүүргийн YIII хорооны нутаг дэвсгэрт, Централ таур барилгын урд цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Энэхүү гэрэлт хөшөөг нийслэл Улаанбаатар хот анх үүсч байгуулагдсаны 355 жилийн ойгоор Их Хүрээ, одоогийн Улаанбаатар хот хүн чулууны хонхорт 1778 онд ирж суурьшсан үйл явдалд зориулж, Д.Наранжавын зураг төслөөр 1994 онд босгожээ. Хөшөөний суурийн урд хэсэгт Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчуудын нийслэлээ товлож шав тавьсан газар болой” гэсэн үгийг эвхмэл үсгээр бичжээ. Мэлхий суурины дээд талд нийслэлийн сүлд, Богдхан уулын савдаг Хангарьд шувууны баримлыг байрлуулж, дөрвөн талд нь монгол бичгээр “Өргөө – Номын хүрээ – Их Хүрээ – Нийслэл Хүрээ - Улаанбаатар” хэмээх хотын түүхэн нэрсийг бичжээ. Уг дурсгал Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг.