• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЗҮҮН ХҮРЭЭ ДАШЧОЙЛИН ХИЙД

Зүүн хүрээ Дашчойлин хийд нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхтэй нягт холбоотой бөгөөд XX зууны эхэн үед Их хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байжээ. Зүүн хүрээ нь “Хүрээ 30 аймгийн Вангай болон Эрхэмийн дуган” хэмээн алдаршсан хийд байв. 1939 он хүртэл Хүрээ 30 аймгуудад Монголын өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэд, лам хуврагууд хуран чуулж, шашин соёлын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед тэдгээр Хүрээ 30 аймгийн үйл ажиллагаа бүрэн хаагдаж, дуган сүмүүд нь сүйтгэгдсэнээс зөвхөн Вангай, Эрхэм, Эх дагины аймгийн дуганууд үлдэж агуулах, цирк, бусад зориулалтаар ашиглагдаж иржээ.


1990 онд их ламтан Ч.Дамбажавын санаачилга, сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр Вангай, Эрхэмийн аймгуудын дуганыг түшиглэн одоогийн Зүүн хүрээ Дашчойлин хийдийг байгуулжээ. Эдүгээ тус хийд нь 100 гаруй лам хуврагтай, Цогчин, Сахиус, Ганданчойнхорлин зэрэг гурван дугантай. Уламжлалт шашин соёлын мартагдсан зан үйл, дэг жаягийг сэргээн Хүрээ Майдар эргэх, Хүрээ цам харайх зэрэг ёслолуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Монгол улсын нандин шүтээнүүдийн нэг байсан Хүрээний 80 тохой Майдар бурханыг дуганы хамт сэргээн бүтээх их ажлыг эхлүүлсэн. 1998 онд хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, багш Ц.Мөнх-Эрдэнэ нарын санаачилгаар “Зүүн хүрээ” коллежийг байгуулагджээ.  Тус коллеж нь Ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсрол, Буддын шашны суурь боловсрол, Буддын гүн ухаан судлал, эх бичиг судлалын 4 жилийн бакалаврын сургалтуудыг зохион байгуулдаг. Урьд өмнө Хүрээ 30 аймагт байсан “Есөн зүйлийн сургууль”-ийн уламжлалыг сэргээж Энэтхэг, Түвд, Монгол хэмээх номт гурван орны энгийн хэл, бичгийн хэл, үсэг бичгүүдийг үзэж судлах зорилгоор 2002 онд “Эх бичгийн анги” нээн хичээллүүлжээ.


Эх сурвалж: Монгол орны лавлах