• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ДУЛМААЛИН ХИЙД

Улаанбаатар хотын Баянзүр дүүргийн Жанжны гудамжинд байрладаг, Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн дэргэдэх Дулмалин хийд нь 2001 онд байгуулагдсан. Олон улсын Их хөлгөний уламжлалыг хадгалах сангийн Номын тэргүүн Зопа Ринбүүчи ламтаны санаачлан энэхүү хийдийг сэргээн босгожээ.

Тус сүм нь 230 орчим жилийн өмнө Манжийн хаанаас Монголчуудад өргөн барьсан бэлгийн сүм байсан бөгөөд маш нарийн ур хийцтэй, ихэвчлэн чулуун сийлбэр бүхий 15 дуган, 3 давхар хэрэмтэй тун гоёмсог хийд байжээ. Он удаан жилийн туршид буян номыг бүтээж хурал уншлага таслалгүй байсаар 1930-аад онтой золгосон гэдэг. 1990-ээд оноос шашин шүтэх эрх сэргэж, ард иргэд буян номын үйлд шамдах болсноор Гандантэгчилэн хийдийн шавь Бадамханд нар тус хийдийн нэгэн нурсан сүмийг сэргээн ном хурж байжээ. 2002 оны хавраас эхлэн Монгол дахь Их хөлгөний төвд хүсэлт тавин тус байгууллагын нэр дээр шилжүүлсэн байна. Тус төв хийдийн барилгуудыг шинэчлэн засварлаж одоогоор тус хийдэд “гэцүлмаа” сахилтай арван хэдэн эмэгтэй шавилан сууж, сахил санваараа сахихын зэрэгцээ түвд хэл, уншлага, буддын гүн ухаан болон бусад зан үйлд суралцаж байна. Эдгээр санваартнуудыг Балбын вант улсын Копан хийдээс хүрэлцэн ирсэн багш нар бурханы номд хөтлөн сургаж буй ажээ. 

Дулмалин бол Монгол улс дахь эмэгтэй санвууртнууд орон хийддээ чанд сахил санваарын ёс хийгээд сүм хийдийн дэг жаягаар амьдарч буян номд шамдан суралцдаг цорын ганц хийд юм. Тус хийдээс Балба улсын Копан хийдэд нэг ани шавилан сууж, бурханы номонд гүнзгийрүүлэн суралцаж байна.

Дулмалин хийд сар бүрийн билгийн тооллын 8-ны өдөр “Дарь эх бурханд өргөх 4 хот мандал тахил” хурж, Дарь эхийн магтаалыг 108 удаа дуу таслалгүй тоолдог. 15-ны өдөр “Их манал”, 10, 25-ны өдрүүдэд “Ламын чодба” хурлуудыг, буяны болон арга заслын бүх номуудыг өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд хурдаг.