Монголын ард түмнийг аюулт өвчнөөс салгасан, ачит эмч
П.Н.Шастин (1872-1953)-ны 100 жилийн ойд зориулан Л.Дашдэлэгийн зураг төслөөр
1985 онд хөшөөг босгожээ. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн
чөлөөний хойд талд П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хашаанд, төв байрны
урд хэсэгт байрлуулсан бөгөөд Баянгол дүүргийн хамгаалалтад байдаг.
Жич: П.Н.Шастин бол 1923 онд Д.Сүхбаатарын санаачилгаар ЗХУ-аас уригдаж
ирсэн их эмч юм. Шастины мэндэлсний 100 жилийн ойгоор НАХЯ-ны эмнэлгийн үүдэнд
түүний цээж баримлыг босгож, дараа нь III эмнэлэг шинээр баригдахад хөшөөг
шилжүүлэн нүүлгэж суурийг нь өндөрлөжээ. 1923 онд Шастин анхны европ эмнэлгийг Хүрээнд
үүсгэн байгуулсан. 1926-1935 онд түүний хүү Н.П.Шастин, 1965-1968 онд түүний ач
хүү Н.П.Шастин Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлэгт ажиллаж байжээ. 1961 онд
Улаанбаатар хотын нэгдсэн III эмнэлгийг АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар
Н.П.Шастины нэрэмжит болгожээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.