• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БАРИЛГА

Хөрөнгийн биржийн барилга нь 1946-1948 онд Японы олзлогдсон цэргүүдээр кино театрын зориулалттай баригдсан бөгөөд энэ барилгад 1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байрлаж байв. Эл барилгын өмнө түрүүнд нь Баатар вангийн хороо буюу Түшээт хан аймгийн Баатар хан ноён Наваан-Юндэн түүний ах Ойдов нарын орд харш байсан гэдэг. Ойдовынд хувьсгалч, эх орончдын нууц хурал болж байсан хууч ярианууд бий. Хожим нь барилга баригдахаас өмнө маршал Ю.Цэдэнбалын гэр байсан ажээ.

Хөрөнгийн бирж нь улсын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах бололцоог бүрдүүлэх зорилгоор анх байгуулагдаж, 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэн бүрт 10 мянган төгрөгний цэнхэр болон ягаан тасалбар олгож хүн бүрийг анхны хувьцаатай болгосон түүхтэй билээ. Энэхүү хувьцааны арилжаа 1992 оны 2 дугаар сард албан ёсоор эхэлсэн бөгөөд тухайн оны 10 дугаар сарын байдлаар тус хөрөнгийн бирж дээр 121 компаний хувьцаа арилжаалагджээ. 1995 онд “Үнэт цаасны хууль” батлагдсанаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад стандарт үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.  Одоогоор Монголын хөрөнгийн бирж дээр 400 гаруй компаний хувьцаа байгаа бөгөөд тэдний тавны нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаний хувьцаа ажээ. Сүүлийн хоёр жилд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалдаг гадаад иргэдийн тоо 6-7 дахин нэмэгджээ.