УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРГААНЫ БАРИЛГА

Эдүгээ Улаанбаатар хотын захиргаа байрлаж буй барилгыг анх 1948 онд зочид буудлын зориулалтаар олзны япон цэргүүдээр бариулж ашиглалтад оруулах үед “Алтай” зочид буудал хэмээн нэрлэжээ. Баяр ёслоын үеэр нүүрэн талын том тагтан дээр тухайн үеийн төр, засгийн тэргүүн, дарга нар зогсон урдуур нь жагсан яваа хөдөлмөрчдөд баяр хүргэдэг байсан аж. Алтай зочид буудал нь 1957 онд анхны тайлангаа гаргахад 4400 гадаад дотоодын зочид хүлээн авсан дүн гарч байжээ. Хожим 1961 онд Улаанбаатар зочид буудал ашиглалтанд ороход “Алтай” зочид буудлын байранд Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа 1964 онд оржээ. “Алтай” зочид буудлыг барихын өмнө одоогийн “Ард” кино театрын урд “Спартак” гэж хоёр давхар зочид буудал байсан бөгөөд энэ буудлын хоёрдугаар давхарт их зохиолч Д.Нацагдорж түр байрлаж байсан гэдэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0