Өдгөө Вьетнам улсын Элчин сайдын яам байрлаж буй хоёр
давхар байшинг 1930-аад оны сүүлч үед маршал Г.Дэмид жанжинд зориулан барьсан
боловч тэрбээр энэ байрандаа орж амжилгүй цаг бусаар нас баржээ. Дараа нь энэ
байшинд Ж.Лхагвасүрэн жанжин нэг үе амьдарч байсан гэдэг.