Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь Угтам
уулын Могойтын рашааны дэргэд 2018 онд АХМАДЫН СУВИЛАЛ байгуулагдаж, Чойбалсан
хотоос уламжлалт эмнэлгийн баг ирж ажиллажээ. Эл рашааныг хоол боловсруулах эрхтний эмгэг
өвчинд тустай гэж үзээд найрлага ба нөөцийг шинжлүүлсэн байна. Монголчууд
ундарч, бургилж байгаа усыг “амьд ус” хэмээн шүтэж ирсэн бөгөөд зохих дэгийг
баримтлан эртнээс нааш ууж хэрэглэж заншсан байдаг.Могойтын рашаан нь РН 6.75, натри
14.66мг/л, кали 0.43 мг/л, кальци 19.04 мг/л, магни 1.82 мг/л, аммони 0.10
мг/л, гидрокарбонат 92.75 мг/л, хлорид 1.06 мг/л, сульфат 2 мг/л, цахиурын
хүчил 48 мг/л агуулагддаг ба нийт эрсдэлжилт 182.45 мг/л, сул хүчиллэг
орчинтой.
Тус рашааныг ходоод өвдсөн, хий шар
хөөрсөн, ходоодны хүчил багассан, хоолны шингэц муудсан, аюулхай орчимд
цанхайх, хоолны дуршилгүй болох, дотор хорсох, исгэлэн зүйлээр гашуу оргих,
хэхрүүлэх, элэг цөсний архаг үрэвсэлд
эмчийн заавраар ууж хэрэглэдэг. Зуны адаг сард өглөө бүр рашааны хүйтэн усаар
толгойгоо шавшвал цус хөөрөх, тархи толгойны өвчнөөс сэргийлнэ. Өвөл ес эхэлснээс
хойш хөлддөггүй ундармал булгаас нь 81 хоног өглөө бүр нэг аягыг уувал ходоодны
өвчин арилна хэмээжээ.
Холбогдох утас: 98911195