• Зургийг П.Отгонбаяр
    Шаргалжуутын халуун рашаан
    Баянхонгор, Эрдэнэцогт сум
  • Дундговь, Өлзийт сум
    Өөш манханы элсэн сувилал
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хөвсгөл, Галт сум
    Галтын халуун рашаан
  • Өвөрхангай, Хужирт сум
    Хужиртын халуун рашаан
  • Төв, Эрдэнэ сум
    Мойлтын тохой - амралт сувилал
    Горхи Тэрэлж

6. РАШААН СУВИЛАЛ

ЗАРТЫН РАШААН АМРАЛТ

Завхан аймгийн Их-Уул сумын Зарт  багийн Халуун усны ам хэмээх газар байдаг. Улаанбаатараас 773 км, аймгийн төвөөс 250 км, Их-Уул сумаас 55 км зайд оршдог. Аялал жуулчлал рашаан сувилал, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 24 ш булаг рашаан гардаг бөгөөд үүнээс 15 нь судлагдан ашиглагддаг.

Рашаан орчмын байгаль: Зартын рашааны орчинд үзэсгэлэнт баялаг байгаль ихтэй 5төрлийн дэгд, ажиг цэрэн, ямаахай, юмдүүжин, далий ягаан зэрэг эмийн ургамлууд, нэрс, үхрийн нүд, хад, тошлой, чонын элэг, бөөрөлзгөнө зэрэг жимс ургадаг. Рашааны эхэнд ёлын цохио, 5 модтой хад зэрэг үзэсгэлэнт газруудтай. Үүгээр, буга, согоо, гөрөөс, гахай, чоно, үнэг, нохой зээх, шилүүс зэрэг амьтад нутагладаг.

Хүчин чадал, үйлчилгээ: Одоогоор тус сувиллын газар нь 60 хүний хоолны газар, 50 хүнд үйлчлэх гэр байр, 100 хүн байрлуулах байртай. Нийт 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эмчилгээ сувилгааны чиглэлээр гүүний саам, ямааны сүү уулгах, байгальд түшиглэсэн спорт аялал зохиодог. Караоке, теннис, биллярдын танхим задгай талбайд сагс, гар бөмбөгийн талбайтай.

Рашаануудын төрөл: Таван цул, хий шар, бөөр, зүрх, ходоод, элэг цөс, мэдрэл, үе мөч (+47),  ядаргаа (+25), хоолой, нүд, тархи, эмэгтэйчүүдийн өвчинд тустай рашаануудтай.Харшил гоо сайханд хэрэглэдэг халуун рашаан бий.  Заман ба шавар эмчилгээ хийдэг. Мөн үе мөч болон ядаргаанд ордог нууртай.

Амрагч танд анир чимээгүй орчин, онгон байгальд алжаалаа тайлах боломж олгож, хөнгөн шуурхай үйлчлэн туршлагатай эмч, анхаарал халамж сайтай сувилгааны мэргэжилтнүүд үйлчлэх бөгөөд баазад амрах хугацаанд тав тух аюулгүй байдлыг хангана.

Холбоо барих: 88114413, 94064466