• Зургийг П.Отгонбаяр
    Шаргалжуутын халуун рашаан
    Баянхонгор, Эрдэнэцогт сум
  • Дундговь, Өлзийт сум
    Өөш манханы элсэн сувилал
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хөвсгөл, Галт сум
    Галтын халуун рашаан
  • Өвөрхангай, Хужирт сум
    Хужиртын халуун рашаан
  • Төв, Эрдэнэ сум
    Мойлтын тохой - амралт сувилал
    Горхи Тэрэлж

6. РАШААН СУВИЛАЛ

ЭМШУИС-ИЙН “ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ"

АШУҮИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн эрхэм зорилго нь их сургуулийн профессор, багш нарын чадварлаг багаар орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ болоход оршино. ЭМШУИС-ийн захирлын 2007 оны 5-р сарын 25-ны өдрийн А/41 тоот тушаалаар АУС-ийн харъяа “Эрхэс” зөвлөх поликлиникийг байгуулан, Гастероэнтерологи, дурангийн тасаг, Дүрс оношлогооны тасаг, Мэдрэл судлал, үйл оношийн тасгийг байгуулан ажиллуулснаар тус эмнэлгийн түүх эхэлсэн. Их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн, профессор, багш нарын оролцоотойгоор:
  • Өвчин эмгэгийг олон улсын түвшинд оношлох
  • Эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх
  • Нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд авах
  • Зөвлөгөө өгөх
  • Урьдчилан сэргийлэх үзлэг хийх
  • Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
  • Эрүүл мэндийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Хаяг: Их Сургуулийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Б корпус 1-2 давхар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, С.Зоригийн гудамж-3, Улаанбаатар хот
Утас: 70120091
E-mail:  hospital@hsum-ac.mn
Цагийн хуваарь:  Даваа – Баасан : 8.30 – 17.30, Бямба, Нямд амарна


КЛИНИК СУВИЛАЛ

60 хүртэлх сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай. АШУҮИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн харъяа 60 ортой клиник сувилал нь Төв аймгийн Баянчандмань суманд 2012 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд эмчлэх, сувилах, нөхөн сэргээх үйл ажиллагаа  эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэргэжлийн өндөр чадвартай, эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдтэйгээр ажилласан болно.

Сувилал нь эмчлэх, сувилах, нөхөн сэргээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэргэжлийн өндөр  чадвартай, эмч сувилагч тусгай мэргэжилтнүүдтэй. Физик эмчилгээний чиглэлээр нурууны массажны хаш чулуун халаагууртай ор, хүзүүний татлагын аппарат, хөлний болон толгойны  массажны  аппарат, гүйлтийн цахилгаан зам, хаш чулуун халаагууртай гудас зэрэг багаж аппаратуудыг ашиглаж физик эмчилгээ болон уламжлалт эмчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. 

Сувилал нь сувилгаа болон амралтын чиглэлийг баримтлан сувилуулагч, амрагч нарын ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  наран шарлагын саравч,  байр хоорондын цементэн зам, хүүхдийн тоглоомын талбай (гулсуур, хүүхдийн тоглоомын элсэн талбай,  суниалтын хэрэгслүүд, нарны саравч, сургалт сурталчилгаа болон  мэдээлэл солилцох хагас задгай байр)-тай, бүх өрөө нь  дотроо бие засах өрөөтэй, гар угаалтууртай, халуун устай цэвэрхэн дүнзэн модон дулаан байртай. 

Холбоо барих утас: Сувиллын дарга, хүний их эмч П.Эрвээхэй - 99043292