• Зургийг П.Отгонбаяр
    Шаргалжуутын халуун рашаан
    Баянхонгор, Эрдэнэцогт сум
  • Дундговь, Өлзийт сум
    Өөш манханы элсэн сувилал
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хөвсгөл, Галт сум
    Галтын халуун рашаан
  • Өвөрхангай, Хужирт сум
    Хужиртын халуун рашаан
  • Төв, Эрдэнэ сум
    Мойлтын тохой - амралт сувилал
    Горхи Тэрэлж

6. РАШААН СУВИЛАЛ

ХАСУ-ШИВЭРТ РАШААН СУВИЛАЛ

Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP room, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, таь тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй.

Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан, “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ. Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.

Холбоо барих утас: 99333212