2. ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

УЛААН ТАЙГЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

Улаан тайга орчмын нутгийг Хөвсгөл нуурын баруун хэсгийн тайгын экосистемийн гол төлөөлөл , эртний мөсдлийн том төвүүдийн нэг , цэвэр усны арвин нөөц бүхий өндөр уулын экосистемийн хувьсал өөрчлөлтийн зүй тогтол , харилцан уялдаа холбоог бүс нутгийнх нь хэмжээнд цогц байдлаар судлах мөн устаж буй болон ховор , ховордсон амьтан , ургамлын ховордож буй шалтгааныг тогтоох , тэдгээрийн тархалт , өсөлт , үржлийн орчин нөхцөлийг хамгаалах зорилгоор анх 2003 онд Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор БЦГ - ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан .

Улаан тайга, Хубсугульский аймак

Улмаар 2011 онд Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолын дагуу тус байгалийн цогцолборт газрын газар нутгийн хэмжээг өргөтгөж хамгаалалтын зэрэглэлийг ахиулан 434900 га газрыг Дархан цаазат газрын ангилалд оруулан улсын тусгай хамгаалалтанд авсан.

ТОО
0
0
0