• ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ
    Дорнод аймгийн Матад, Халхгол сум
  • Дорнод аймаг
    МОНГОЛ ДАГУУР
    Гурванзагал, Чулуунхороот сум
  • Хөвсгөл аймаг
    ХОРЬДОЛ САРЬДАГИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Зургийг Б.Баяр
    ОТГОНТЭНГЭР УУЛ
    Завхан аймаг
  • Дорнод аймаг
    ХАЛХ НӨМРӨГИЙН САВ ГАЗАР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    СЭГС ЦАГААН БОГД
    Зургийг З.Аззаяа
  • ХАН ХЭНТИЙН НУРУУ
    Хэнтий, Төв аймаг
  • Богд хан уул
    ЦЭЦЭЭ ГҮН ОРГИЛ
    Д.т.д 2262 метр
  • ХАСАГТХАЙРХАН УУЛ
    Говь-Алтай аймаг
  • Увс аймаг
    УВС НУУР
    Зургийг Б.Баяр

2. ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

ХӨХ СЭРХИЙН НУРУУ

Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн зааг дээр Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох Гурван цаст уулнаас зүүн урагш 50 гаруй километр үргэлжлэн тогтсон том нуруу юм. Оргил нь мөнх цаст Тахилтын уул бөгөөд далайн төвшнөөс дээш  4019 метр. Энд янгир элбэг байдаг учраас түүнийг нас гүйцсэн эр ямааны нэрээр Хөх сэрхийн нуруу гэж нэрлэжээ. Энэ уулын дээд биеийн 50 километр урт, 20 километр өргөн талбайг дархлан хамгаалж байна. Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 километр зайтай оршдог. Хөх Сэрхийн нурууны дэргэд Дэлүүний нуруу, Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул, Бүргэд уул,  Ар тэрэгт , Өвөр тэрэгт зэрэг мөстлөгийн хунх, асга нураг, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог.

Тус дархан цаазат газрын уулын ам хөндийгөөр Буянт голын цутгал болох Тэрэгт, Ямаат, Бургуйт, Бага Нарийн, Хөх Сэрхэт, Улиастай, Буриг, Аж жүрт, Хөх Сайр зэрэг олон гол горхи эх аван урсдаг. Мөн “Хара Жарых тас” гэдэг рашаантай. Тус бүс нутаг нь байгалийн мужлалыг бүрэн төлөөлөхөөс гадна аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас зэрэг амьтан жигүүртэнтэй. Нуур голд нь цурхай загас элбэг. Уулсын оройн хэсгээр хөвд, хагт уулын царам, бушилз-улалжит нуга, нураг асгын ургамал, бэлийн хэсгээр уулын хээрийн ургамал ургана. Үнэгэн сүүл, биелэг өвс, улалж, бушилз, ерхөг, өлөн, хиаг, ботууль, мангир зэрэг үетэн болон сонгинолог ургамал элбэг ургадаг.