• ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ
    Дорнод аймгийн Матад, Халхгол сум
  • Дорнод аймаг
    МОНГОЛ ДАГУУР
    Гурванзагал, Чулуунхороот сум
  • Хөвсгөл аймаг
    ХОРЬДОЛ САРЬДАГИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Зургийг Б.Баяр
    ОТГОНТЭНГЭР УУЛ
    Завхан аймаг
  • Дорнод аймаг
    ХАЛХ НӨМРӨГИЙН САВ ГАЗАР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    СЭГС ЦАГААН БОГД
    Зургийг З.Аззаяа
  • ХАН ХЭНТИЙН НУРУУ
    Хэнтий, Төв аймаг
  • Богд хан уул
    ЦЭЦЭЭ ГҮН ОРГИЛ
    Д.т.д 2262 метр
  • ХАСАГТХАЙРХАН УУЛ
    Говь-Алтай аймаг
  • Увс аймаг
    УВС НУУР
    Зургийг Б.Баяр

2. ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

ХОРЬДОЛ САРЬДАГИЙН НУРУУ

Хөвсгөлийн мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлсөн Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрыг 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ. Энэ бүсэд Нарт, Битүү, Хашаат хар, Мангууш уул болон Алтгана, Ар босгот, Бэлтэс голын эх орчмын нутаг хамрагдана. Хорьдол Сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр тусгаарлагдана. Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай, хурц шовх оройтой, тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр нилээд хэрчигдсэн эгц цавчим хажуутай. Дархадын хотгор луу харсан баруун хажуу нь маш эгц байдаг. Хамгийн өндөр цэг нь 3130 метр өндөрт оршино. Мөн Битүү, Нарт, Ханжит хад зэрэг өндөр оргилуудтай. Өндөр уулын бүслүүр тод илрэхээс гадна ян сарьдагаас доошлоод уулын нуга, тайга, уулын хээр үргэлжилнэ. Эртний мөстөл болж байсан газрын талбай энэ нуруунд 3000 ам километр байжээ. Хорьдол Сарьдагийн нуруу нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг.

Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал харьцангуй бага талбайд тархсан байдаг. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана. Хорьдол Сарьдагийн нуруунд ховор амьтан ургамал элбэг байдгаас буга, хандгай, аргаль, янгир, ирвэс, булга, унаган заарт харх, хүдэр байдаг. Хойлог, ёл, тас, бүргэд зэрэг шувуудтай. Хорьдол сарьдагийн нуруунд Монгол орны хойд хэсэгт орших аргаль хонины тасархайцсан явц хадгалагдан үлдсэн байдаг. Монголын улаан номонд орсон баданга хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэн ховор хөхтөн амьтан амьдардаг.