• ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ
    Дорнод аймгийн Матад, Халхгол сум
  • Дорнод аймаг
    МОНГОЛ ДАГУУР
    Гурванзагал, Чулуунхороот сум
  • Хөвсгөл аймаг
    ХОРЬДОЛ САРЬДАГИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Зургийг Б.Баяр
    ОТГОНТЭНГЭР УУЛ
    Завхан аймаг
  • Дорнод аймаг
    ХАЛХ НӨМРӨГИЙН САВ ГАЗАР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    СЭГС ЦАГААН БОГД
    Зургийг З.Аззаяа
  • ХАН ХЭНТИЙН НУРУУ
    Хэнтий, Төв аймаг
  • Богд хан уул
    ЦЭЦЭЭ ГҮН ОРГИЛ
    Д.т.д 2262 метр
  • ХАСАГТХАЙРХАН УУЛ
    Говь-Алтай аймаг
  • Увс аймаг
    УВС НУУР
    Зургийг Б.Баяр

2. ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

ГОВИЙН БАГА ДАРХАН ГАЗАР А, Б

Монголын зүүн өмнөд говийн үндсэн шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан дэлхийд ховор хулан, хар сүүлт, аргаль янгирын гол байршил нутаг бөгөөд Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархлан хамгаалж улсын тусгай хамгаалалтанд авсан. Говийн бага дархан газар нь говийн аймгуудын зааг нутгийг хамарсан ерөнхийдөө зэлүүд байдалтай, хилийн дагуу жинхэнэ говийн эмзэг экосистем юм. Энэхүү дархан газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Хамгаалалтын захиргааг 2006 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулан ажиллуулж байна. Байгалийн хоёр мужийг төлөөлж Галбын говь, Борзонгийн говийн өргөн уудам нутгийг хамарна. Дархан газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байдалтай. Галбын говийн зүүн хойд хэсэг уудам хоолой нь дотроо Амтгай, Сухайт, Цавчим, Гүн Сухайт зэрэг бага зэрэг тусгаарлагдмал хотгоруудаас бүрдэх ба эдгээр нь эртний нуурын хурдас тойром байдалтай оршино. Эдгээрийг хүрээлээд заг, бутлаг ургамал бүхий бүрхэвч элс, хармагийн довцог элбэгтэй. Эдгээр нь салхин гаралтай элс бөгөөд ихэвчлэн сөөглөг, өвслөг ургамлаар бага зэрэг бэхлэгдсэн нүүлт хөдөлгөөн багатай, бэлчээрийн ач холбогдолтой элс юм. Үлдсэн хэсгийг Говь Алтайн уулсаас саланги тусгаар орших бэлэрхэг нам уулс, цав толгод эзлэх ба эдгээр нь элэгдэл эвдрэлд гүн автсан, харьцах өндөр багатай, агуй хонгил элбэгтэй, хад чулуурхаг, говь цөлийн бартаа ихтэй уулсын нэгээхэн хэсэг болно.

Галбын говийн хэсгээр бударганат, загт бүлгэмдэлтэй. Талархаг газраа баглуурт, мөнгөн хайргат, бор бударганат цөлийн ургамалшилтай. Мөн хотгор дагуу хужир мараалаг байх бөгөөд элсэрхэг хэсгээр заган ой ихтэй. Энэ хэсэгт заган ойн 4-5 томоохон тархац нутаг бий. Хярс, мануул, чоно, үнэг, өмхий хүрэн байхаас гадна агнуурын ач холбогдолтой ногтруу, хахилаг элбэг байдаг. Монголын зэрлэг адуу хулангийн 50% нь энэ нутагт байршин нутагладаг.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг нь Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэр болох бөгөөд Тэнгэр нуур, Сүүж уулын бүсийн Баруун цагаан толгой, Зүүн цагаан дэл, Модон шанд зэрэг 7 газарт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэн алт олборлож байсан хууль бус үйл ажиллагааг зогсоож 2007 онд 32 тээрмийг хурааж, 100 гаруй гэрийг нүүлгэн шилжүүлж, 200 гаруй машин 700 гаруй иргэдийг тарааж 25 га талбайд газар шорооны ажил гүйцэтгэн 8.9 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийжээ. Ийнхүү хууль бус үйл ажиллагааг зогсоосноор дайжаад байсан ховор амьтад эргэн ирж нутагшиж байна.