НАЗКА ШУГАМЫГ ХАРИЙНХАН БҮТЭЭСЭН ҮҮ?

Од мөндөр-Назка шугамын талаар нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Манай дэлхий дээрх хамгийн сонирхолтой, нууцлаг бүтээлүүдийн нэг бол Назка шугам.

Шув Шулуун шугамаас эхлээд гурвалжин, дөрвөлжин, спираль зэрэг геомертийн дүрсүүдийг маш нарийвчлал бүхий дүрслэлтэй бүтээснээс гадана төрөл бүрийн амьтдын асар том газрын хөрсөн дээрх зураг. (GEOGLYPH)

Өмнөд Америкийн Перу улсын нийслэл Лима хотоос урагш оршдог 40-50 мертийн урттайгаас эхлээд 480 мерт урттай том газрын хөрсөн дээр бүтээсэн гайхалтай уран зураг дүрслэлүүд.

Ямар ч нисдэг төхөөрөмж байгаагүй үед ийм үлэмж том зургийг хэрхэн зурсан нь хүмүүсийг маш их гайхшруулдаг байна.

Перу улс гэж ямар улс вэ гэдгийг Монголтой төстэй шинжээр нь харьцуулж хэлвэл Газар нутгаараа манай нутгаас бага зэрэг жижиг 1,2 сая км хавтгай дөрвөлжин, дэлхийд 19-т ордог. Мөн лам гөрөөс буюу бөхгүй тэмээ малладаг уламжлалт аж ахуйтай, ерөнхийдөө бидэнтэй төстэй хүмүүс. Яагаад гэхээр Америк тивийн уугуул хүмүүс олон мянган (35000) жилийн өмнө төв азиас нүүдэллэсэн гэж үздэг.

Хүн төрөлхтөн одоо ч гэсэн эдгээр дүрслэлүүдийг юунд зориулж яах гэж бүтээсэн бэ гэдэг дээр өөрсдийн таамаглалыг дэвшүүлж мэтгэлцсээр байгаа буюу бүрэн тайлбарлагдаагүй байгаа.

Назка шугамыг хэн бүтээсэн бэ?

Назка шугамыг назкачууд бүтээсэн гэж үздэг. Назкачуудын соёл нь НТӨ100-НТ800 оны хооронд хамаардаг. Назкачууд гар урлал эрхлэхээс гадна, бөс даавуу, шаазан гаргаж авах технологитой, мөн газар доорх усжуулалтын систем зохион бүтээж байсан өндөр соёлтой ард түмэн юм. Назкачууд овгийн ахлагчаар удирдуулах бөгөөд өөрсдийн гэсэн хоттой байжээ.

Назкачуудын сүсэг бишрэл

Цаг агаарын хэт хуурай, хатуу ширүүн уур амьсгалаас болоод назкачуудын шашин шүтлэг нь хөдөө аж ахуй, үржил шимийн бурханыг шүтэх үзэл дээр үндэслэсэн байв.

Хэр хуурай вэ илэрхийлэх нэг өгүүлбэр бол энэ нутагт жилд 20 -хон минут л хур тунадас ордог.

Ихэнх шүтээнүүд нь домогт алуурчин халим, толбот муур, ургацын бурхан, могойн төрлийн амьтад, хүн дүрст шүтээнүүд, аалз, сармагчин, соно бялзуухай зэрэг устай холбоотой амьтад байжээ.

Хэзээ олж нээсэн бэ?

Назка шугамуудыг анх 1930-аад оны дунд үеэс буюу хүн төрөлхтөн нисэх төхөөрөмж эзэмшиж эхэлсэн тэр л үед нээж илрүүлсэн бөгөөд энэ үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж Индиана жоүнс кинон дээр гардаг шиг хэний ч мэдэхгүй газар очоод тайлагдашгүй нууцыг нээсэн эзэд болохыг мөрөөдсөн маш олон хүмүүсийг соронздох болсон.

Назка шугамуудыг анх Перугийн нисдэг тэрэгний онгоцны нисэгчид цөл дээгүүр нисч яваад санаандгүй доошоо харснаар шугамууд болон дүрсүүдийг харсан юм. Тэд шугамуудыг том хэмжээтэй, газарт тэгш бус байдлаар зурсан гэдгийг анзаарсан. Тэд нүдэндээ итгэж чадахгүй байсан гэдэг.

1940-өөд он: Анх удаа шинжлэх ухааны судалгаанд хамааралтай болсноос хойш олон судлаачид, археологичид болон этнографичид энэ асуудлаар судалгаа хийж эхэлсэн. Америкийн археологич, Саймон Уэсэн болон Германы археологич, Мария Райша (Maria Reiche) нар энэ шугамуудыг нарийн судалж, анхаарал хандуулсан. Мария Райша бол бүр амьдралынхаа 40 жилийг Назка шугамын судалгаа, хамгаалалд зарцуулсан эрдэмтэн бөгөөд Lady of the line буюу Шугамын хатагтай гэж нэрлэгдтэлээ зүтгэсэн хүн байжээ.

Өөр нэг эрдэмтэн 1940-аад оны эхээр энэ шугамуудыг судалж яваад ихэнх шулуун шугамнууд нар жаргах зүгт чиглэсэн байгаагаас гадна энэ нь онцлогийг өвлийн нар хиртилтийн үеэр илүү тод ажиглах боломжтой болж байгаагаас үндэслээд эдгээр зураг дүрслэлүүдийг газрын хөрсөн дээр зурагдсан “дэлхийн хамгийн том одон орон судлалын ном” байж болох уу гэсэн таамаг дэвшүүлж байжээ.


Одоогоор Японы Ямагата их сургуулийн эрдэмтэд судалгааны багаа байрлуулан дэвшилтэт технологи болон өндөр хүчин чадалтай аппарат болон дроны тусламжтай Перугийн цөлийн бүх гадаргуугийн зургийг өндөр нарийвчлалтай дүрсжүүлэн баримтжуулж байна.

Тэд 358 дүрслэл олж тогтоосноос 168 нь 100-200 метр орчим урт том дүрслэлүүд байна.

Хамгийн том нь 380 метр урттай буюу харьцуулвал 102 давхар Америкийн Эмпайр стэйт билдингтэй адил хэмжээтэй юм байна. Бүх дүрсний урт нь 1300 км. 50км2 газрыг хамарна.

Назка шугам дээрх хамгийн сонирхолтой дүрслэл бол аалз юм. Одон орон судлаач Филис Питлуга уг аалзыг Орионы ордны анаморфизм (гажигтай буусан) диаграм гэж үзжээ.

Дресдений Их Сургуулийн эрдэмтэд Назка шугамын соронзон орон болон цахилгаан дамжуулах чадварыг шалгаж үзэхэд шугам дээрх цахилгаан дамжуулах чадвар эргэн тойрны бусад газраасаа хавьгүй илүү байжээ. Назка шугамын байгаа газар нь нитрат болон ашигт малтмалаар баялаг газар юм.

Ихэнх Назка шугамыг 10-30 см гүн сийлсэн байдаг. Цаг агаарын нөлөөнөөс болж Назка шугам улам бүр бүдгэрсээр байгаа бөгөөд багахан хэмжээний усанд бүрэн үгүй болох аюул ойрхон байна.


Зарим соёлын бүтээл, кино, ном зэрэгт Назка шугамуудыг ашиглаж, тэдгээрийг адал явдал, шинжлэх ухааны үлгэр, эсвэл ер бусын зүйлсийн тэмдэглэл гэж дүрсэлдэг. Энэ нь шүтэн бишрэгчдийн дунд шугамуудыг улам нууцлаг, сонирхолтой гэж үзэх үзлийг дэврээж байдаг. Жишээ нь Нууцлаг хэрнээ аюултай эрлийн эзэн Алдарт Индиана Жоүнс киноны сүүлийн анги болох Болор гавлын хаант улс-д Назка шугамуудын дүрсийг ашигладаг. Кино найруулагч Стивен Спилберг бурхдын л ойлгох дүрслэлийг Mutt Williams -р өгүүлсэн захиандаа дүрслэхдээ Назка шугамыг ашигласан нь учиртай.

Аялал жуулчлал

Перу улсын нийслэл Лима хотоос урагш орших жижигхээн тоостой Назка хотын орлогын гол эх үүсвэр бол аялал жуулчлал. 80 мянга гаруй хүн амтай энэ хотод Назка шугамуудыг харах онгоцны аялал хамгийн түгээмэл бөгөөд жилд 90 000 жуулчин хүлээн авдаг. Хүн амтайгаа харьцуулахад том тоо гэж харна. Перу улсын Мачу Пикчу хот маш олон хүний хүслийн жагсаалтад ордог. Гэтэл энэ Назка шугамыг амжиж үзэх хэрэгтэй юм шиг санагдлаа яагаад гэхээр дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийг таамаглашгүй байгаа болохоор хэзээ нь энэ цөлд ширүүн бороо цутгаад алга болгочих юм билээ дээ.

Энэ оны эхэнд тохиолдсон Саудын арабын үер бол үнэхээр төсөөлөшгүй үзэгдэл байсан шүү дээ. Тэгэхээр тодорхой хугацааны дараа бүр алга болох ч магадлалтай гэж ойлгогдож байна. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0