Шинэ мэдээ

2014 оны 4 сарын 11
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилгоор "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу Пүрэв гараг
2014 оны 4 сарын 10
Өмнөговь аймгийн зарим сумдаар сүүлийн хоёр жилд хур тундас бага орж, ган гачиг болсны улмаас уулын болон талын туруутан амьтад усгуйдэн харангадах болжээ. Тухайлбал энэ өвөл л гэхэд тус аймгийн Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантас зэрэг сумын нутагт 26 янгир ямаа ийн үхсэн байна. Иймд аймгийн Байгаль орчны газраас эдгээр сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьж Дун-Юань ХХК аргаль янгирын амьдардаг газрын ойролцоо 10 тонн мөс, Чин ХУА ХХК Г
2014 оны 4 сарын 7
Улаанбаатар төмөр замаас PA-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа 100 км\цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут зорчих “Railbus”-ыг танилцууллаа. Дээрх чиглэлд “Railbus”-нь тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх юм байна. Харин Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт явуулах, зориулалт бүхий “Railbus”-ыг ашиглалтанд оруулахын тулд хоёр зам барихтай холбогдуулан га
2014 оны 4 сарын 4
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулж буй ”Хорека Улаанбаатар--2014” үзэсгэлэн болон зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 6-ныг дуустал Мишээл экспод ”Хорека Улаанбаатар--2014” үзэсгэлэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбар
2014 оны 4 сарын 4
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хүрээнд олон цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнд ХБНГУ-д сэргээн засварлагдан эх орондоо ирээд удаагүй байгаа археологийн олдвор хэрэглэгдэхүүнийг дэлгэн харуулна. Эдгээр нь нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц нэгэн хэлбэр “хадны оршуулга”-аас илэрч олдсон юм. Эдгээр нь Нийтийн тооллын VIIзуунаас XIIIзууны үе буюу
2014 оны 4 сарын 3
Нийслэлийн аялал жуулчлалын газар, МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллахаар болжээ. МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархүү “Манай сайтад сардаа дэлхийн өнцөг булан бүрээс зургаан сая хэрэглэгч ханддаг. Мөн манайх 33 орны 46 агентлагтай хамтран ажилладаг. Тэгэхээр цаашид нийслэлийн аялал жуулчлалын газар энэ сувгийг ашиглан мэдээллээ түгээх боломжтой болж байна” гэдгийг онцолсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлан мэдээлэл түгээхээс гадна аялал жуулчлалын үндэсний
2014 оны 4 сарын 1
ХБНГУ-ын Турнингин мужийн Эрфурт хотноо зохион байгуулагдсан “MESSE ERFURT-2014” Морин аялал Ан агнуур Загасчлалын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа зочин орноор оролцов. Үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 3 дугаар сарын 21-нд эхэлж, нээлтэд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч, эдийн засгийн зөвлөх Д.Баттөр, Турнингин мужийн Хөдөө аж ахуй, ой, байгаль хамгааллын сайд Юурген Райнхолц, “Мессе Эрфурт”-н захирал Виеланд Книффка, АЖҮТ-ийн захирал О.Цоодол нар о
2014 оны 3 сарын 27
Зураач Ц.Монголын "Эх орон" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд боллоо. Үзэсгэлэнд хөдөөгийн ахуй амьдрал, байгалийн сайхныг харуулсан нийт 70 гаруй бүтээл дэлгэгджээ. МУСТА Ц.Монгол нь Соёл урлагийн байгууллагад 40 орчим жил зураачаар ажиллаж байгаа юм. Түүний урын санд 300 гаруй генералын харандаан хөрөг, Монголын хаадын 60 гаруй тосон будгийн хөрөг, "Наху гүний тулалдаан" зэрэг бүтээлүүд байдаг. Уг бүтээлүүд Монгол цэргийн музейн фондод хадг
2014 оны 3 сарын 20
ХБНГУ-ын Тюринген муж улсын нийслэл Эрфурт хотноо энэ сарын 21-23-нд зохиогдох "Морин аялал-Ан агнуур-Загасчлал" үзэсгэлэнд Монгол Улс анх удаа "Зочин орон"-оор оролцох гэж байна. 16 дахь удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэнгээр амралт, чөлөөт цагаараа морь унах, ан агнах, загас барих сонирхолтой хүмүүст зориулсан бүх төрлийн үйлчилгээг үзэсгэлэн гаргагчид дэлгэн үзүүлдэг аж. Тухайлбал морин спортын үзүүлбэр, буудлага, сур харваа, буга дуурайж урамдах тэмцээн, загасны дэгээ урлах гэх мэт арга хэмж
2014 оны 3 сарын 18
Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ өнөөдрөөс эхэлсэн байна. Уг арга хэмжээг “Дэлхий” Монголын соёлын ассоциаци болон Хонконгт төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications” зэрэг байгуулагаас санаачлан БНХАУ-ын Засаг
2014 оны 3 сарын 18
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т орсон өөрчлөлт ирэх сарын 4-нөөс хэрэгжиж, Монгол Улсын болон Бүгд Найрамдах Польш Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног тус тусын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломж
2014 оны 3 сарын 13
Цэргийн баяр ойртож буйг тохиолдуулан Олон улсын аялал жуулчлалын төвөөс “Нэг өдрийн цэрэг” аяллыг зохион байгуулах гэж байна. Тус аялалд явснаар нэг өдөр цэрэг хүний амьдралаар амьдарч, дайн өрнөж байсан түүхэн газруудад аялж, түүх дурсгалтай танилцан, армийн цэргүүдтэй хамт жагсаж, сонирхолтой тэмцээн уралдаанд орох боломжтой юм ажээ. Аяллыг ирэх 15-ны өдөр зохиох гэж байгаа бөгөөд бүртгэлийг Цэцэг төвийн баруун талын Жуулчны мэдээллийн төвд авч байгаа юм.
2014 оны 3 сарын 12
Япон хэлтэй хөтөч-тайлбарлагчдыг мэргэшүүлэх сургалт 4-р сарын 5, 6-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд явагдана. Сургалт япон жуулчдын зан төлөв, онцлогийг ойлгох, хотын аяллын үзмэрүүд, тэдгээрийг сонирхолтойгоор тайлбарлах зэрэг сэдвээр явагдана. Хаана: Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвд Хэзээ: 2014 оны 4-р сарын 5, 6-ны өдрийн Бямба, Ням гарагт Бүртгэл: 70128687, 99838674
2014 оны 3 сарын 10
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А-361 тоот тушаал гаргаж, Бурхан Халдун хайрханд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журмыг баталлаа. Төрийн тахилга үйлдэх ёслолоос бусад тохиолдолд иргэн, аялагчид тогтоосон маршрутын дагуу аялахаар болсон юм. Уг журамд аялагчид нь заавал хөтөчтэй явах бөгөөд аялах хүмүүс, хөтөч, морины тоог Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас баталж, хуваарийн дагуу аялуулах юм. Өдрийн явган аяла
2014 оны 3 сарын 7
Нийслэлийн Засаг дарга “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах тухай А/144 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4-р сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай до

Цаг агаар

Вебийн статистик

Өчигдөр:
1120
зочин
Сүүлийн 7 хоногт:
6812
зочин
Өнгөрсөн сард:
30816
зочин
Жуулчны баазын нэр

Хамтрагчид

Холбоос

Сэтгэгдлүүд

Sain baitsgaana uu? Manaih Bayan-Ulgii aimagt uil ajillagaa yavuuldag juulchny baaz baigaa. Tuhain bus, oron nutgiin ayllyn marshruut, aylal juulchlalyn tuhai turshlagatai manager, jolooch, orchuulagchid baigaa uchir bidentei hamtran ajillah company, huvi humuus baiv
Tourist Information Center: Та холбоо барих утас, баазынхаа нэр зэргийг үлдээнэ үү.
сайн байна уу? guide-н сургалттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах уу? Хэлж өгч тус болооч. баярлалаа.
Tourist Information Center: Та дараах линкээр орж танилцаж болно. https://www.facebook.com/pages/Guide-center/715951265100797?ref=hl Бас энэ сайтаас лавлаж болно. www.mongolianguideschool.com
сайн байна уу? танай сайтын хамт олонд талархал илэрхийлэе! би энэ жил биологич мэргэжлээр төгсөж байгаа. тэгээд ГБДЗГ-ын Б бүсийн ургамлын талаар диплом бичиж байгаа юм аа. энэ сэдэвд маань хөрс, уур амьсгал, газарзүй гээд ерөнхий мэдээлэл хэрэг болоод болдогг
Tourist Information Center: Та манай сайтаас мэдээллээ авч болно шүү дээ. Гэвч 100% бүх мэдээлэл байгаа гэж бодож болохгүй ээ. Ерөнхий л гэхээс нарийн мэдээлэл байхгүй байх аа.
sain bnuu tanai guide-n surgaltand suuhad zaawal nasand hursen bh ystoi yu bi 17toi suraltsj bolh bolwuu
Tourist Information Center: 17 настай суралцагч байж болно. Хэрвээ хөтөчийн ажилд зуучлуулах хүсэлтэй байгаа бол хэр зэрэг биеэ даасан, бусадтай харилцах байдал, гадаад хэлний чадвар, хөтөчийн мэдлэгийг хэр зэрэг өөрийн болгосныг харгалзан үзэж ажилд зуучлах эсэхээ шийднэ. Ер нь бол 50,60 настай жуулчдад 17 настай хөтөч гаргаад явуулна гэдэг бол хэцүү. Өөрийн мэдлэг боловсролоо нэмэгдүүлье гэж хүссэн бол таны нас бага гэж хязгаарлагдахгүй ээ.
Sain baitsgaana uu? tanai hotochiin surgaltand ogloonii bolon odoriin surgalt gej bgaa yu ? oroi hicheeltei bdag bolohoor odor yumuu ogloo surah bolom j bgaa yu helj ogooch . bayarlalaa
Tourist Information Center: Уучлаарай, манай сургалтанд өглөө, өдрийн анги байхгүй ээ. Зөвхөн орой 18.00 - 21.00 цагт хичээллэж байгаа.
Sain bn uu? tanai hamt olond ene odoriin mend hvrgey, Oros ulsruu garahad visagaa yaj avdiin hil deerees ni darj ogdiimvv endees avch bj gardiin boluu. aylaliin visa avahad endeesee avah shaardlagatai yu? ene talaar zovlogoo ogooch bayarlalaa
Tourist Information Center: Оросын виз авахад ер нь төвөгтэй. Орос руу аялуулдаг компаниудад хандсан нь дээр. Хил дээр Оросын виз дарахгүй. Заавал эндээс авч байж гарах боломжтой.
sain bn uu? tanai tovoos solongos ulsruu aylah visa garguulah talaar medeelel avah gesiin ene talaar medeelel ogooch her hvndreltei bdiin bol aylaliin visa 14 honogiin visa bayarlalaa
Tourist Information Center: Уг нь манай төв гадаадын жуулчдад мэдээлэл өгөх зорилгоор байгуулагдсан боловч сүүлийн үед монголчуудынхаа асуулт ба хүсэлтэнд дарагдаад байдаг болчихлоо. Манай хамт олон энэ тал дээр сайн бэлтгэгдээгүй байгааг ойлгоорой. Та Солонгосын ЭСЯ-нд хандах нь хамгийн зөв арга шүү дээ.
Sn baina uu ene udaagiin elseltiin burtgel hze duusah ve uridchilgaa avchir gsn bsn yg hd bvl boloh ve
Tourist Information Center: Урьдчилгаа төлбөр нь хэд ч байж болно. Хичээлд сууна гэсэн баталгаа болохоос гадна танхимын багтаамж буюу нэг удаагийн элсэлтийн 30 хүний тоонд орлоо гэсэн үг юм.
HI, aylal juulchilaliin turshlagatai manager ajild avna. odoo ajillaj bgaa hun bj bolno , holboo barih utas 99064234
tanai company jolooch yaj ymar jurmaar avdagiin bol ene talaar medeelel uguuch
Tourist Information Center: Манай төв дээр ирээд жолоочийн бүртгэл хуудсыг бөглөөрэй. Цэцэг төвийн замын эсрэг талд, Эрэл банкны байранд.
Hi, aylal juulchilaliin manager ajild avna (turshlagatai) holboo barih utas 99064234
Hi, mongol ornii, juulchidiig tatah, sonirholtoi adal yvdaltai aylaliin marshrut avna. holboo barih utas 99064234,
tanai surgqaltiin tolbor ni hed ve helj ogooch bayarlalaa
Tourist Information Center: Манай сургалтын төлбөр 250 000 төгрөг байдаг.
bi aylal juulchlaliin 1-r kyrc iin oyutan tanai sait ih hereg boldog shvv ilvv shine medee nemj baigara bayrlla
sain baina uu yunii umnu tanai bguullagiin hamt olond talarhal ilerhiilie tsag vrgelj medee medeelleer tuslaltsaa vzvvlj bdgt lawlah zvil bnaa guide iin surgaltand suugaad sertificata awchwal geree bguulj zuuchilj uguh bolomjtoi bolowuu private guide hr ashigtai
Tourist Information Center: Guide-ийн сургалтанд суугаад сертификат авсан бол аялал жуулчлалын компаниудад зуучилна. Гэрээний хувьд тухайн аяллын компанитайгаа хийнэ.
© 2010 | Mongolian Guide Tours Co., Ltd | 94993166