18. ЖУУЛЧНЫ БААЗ

Баянхонгор - Говийн тэмээ бааз


Манай баазын үүсгэн байгуулагч, захирал Жалса Урубшуров нь байгалийн сайхныг хэрхэн устгахгүйгээр бусдад үзүүлж, хуваалцаж болох талаар удаан бодож шийдэл хайж явсны үндсэн дээр нүүдэлчин ахуйг орчин үеийн хэв маягтай хослуулсан мөн соёл ёс заншил, хүрээлэн буй орчин, нутгийн иргэдийн байгалиа хайрлан хамгаалах хүсэл зоригт нийцсэн газрыг 2002 онд нээсэн нь одоогийн Говийн Гурван Тэмээ жуулчины бааз юм. Манай бааз нь говьд байрладаг цор ганц эко бааз юм. Бид 2013 онд national geographic-с шалгаруулдаг дэлхийн шилдэг 25 эко баазын нэгээр шалгарсан билээ. Бид байгаль орчиндоо ээлтэй хамт олон байх, байгалиа хайрлан хамгаалах үүднээс хийсэн хамгийн зөв шиидэл маань хуванцарын хэрэглээг багасгах юм. Хуванцар сав, болон уут нь байгальд шингэхдээ маш удаан буюу 450-1000 жилийг зарцуулдаг.

Бид жуулчины гэрт байрлуулдаг хуванцар усны лонхыг шилэн лонхоор орлуулж мөн жуулчидад аялалд явахад нь хуванцар савтай усны оронд усны төмөр сав, шилтэй ус ашиглаж байна. Ингэснээр бид зөвхөн нэг жилийн хугацаанд гардаг байсан 26000 ширхэг хуванцар савны хаягдалыг гарахаас сэргийлж чадсан юм. Мөн 2017 оноос бид хуванцар уутыг хэрэглээнээсээ хасч цаасан уутаар орлуулсан билээ. Бид бүх төрлийн нэг удаагийн хуванцарын хэрэглээгээ багасгах цаашлаад бүр хэрэглэхгүй байх , дахин хэрэглээний хуванцар саваар орлуулах гэх мэт арга хэмжээнүүдийг хамт олноороо нэгдэн хэрэгжүүлж байна.

Бид нээгдсэн цагаасаа хойш 8000 гаруй мод ургамлуудыг бааз дээрээ тарьж ургуулсан байна. Мөн Говьд хүнсний ногооны тариалалт маш бага учир бид өөрсдийн хүлэмжиндээ өргөн хэрэглээний хүнсний ногоог тарьж ургуулдаг. Манай бааз нь нийт 40 люкс гэртэй. Бүх гэрүүд дотроо ариун цэврийн өрөө болон 24 цагийн халуун устай. Мөн 60-80 хүний багтаамжтай ресторан,100 гаруй төрлийн архи , вино, коктэйлээр үйлчлэх лоунж, уламжлалт массаж, сувенирын дэлгүүр, мини кинотеатр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Өмнөговь аймаг Булган сум Хавцгайт баг аймгийн төвөөс 70 км Баянзагаас 50км Молцог элснээс 35 км Хавцгайтаас 25 км Ёлын амнаас 70км Хонгорын элснээс 160км Булган сумын төвөөс 30км зайд байрладаг.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles



Баянхонгор - Говийн тэмээ бааз

ТОО
0
0
0