Үүрт тур ХХК-ны харъяа бааз бөгөөд Архангай аймгийн Тариат сумын нутагт Улаанбаатар хотоос баруун зүгт 670
км-т сумын төвөөс зүүн урагш 6 км-т Гичгэнэ голын хөвөөнд, хамгийн сүүлд оргилсон
олон галт уулсын дунд Сугын тогооны өвөрт байрладаг. Эргэн тойронд эртний сөнөсөн галт уулс болох Их тогоо, Босгын тогоо,
Сугын тогоо, Хоргын тогоо болон Суварга хайрхан, Байды хад, Тэрхийн цагаан нуур
зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна Хүн хад, Сэнжит хадан цохио,
эртний сүг зураг бүхий газруудаар морин
болон явган аялал хийж амрах боломжтой. Дэргэдэх уулынхаа энгэрээр хад, тошлой жимстэй, Гичгэнэ голдоо хайруус, зэвэг загастай.