ӨВӨРХАНГАЙ - НАЙМАН НУУР БААЗ

Өвөрхангай аймгийн Уянга сум Хангайн нурууны зүүн урд хэсэгт Хүйсийн найман нуурын хамгийн үзэсгэлэнт Ширээт нуурын зүүн урд эрэгт байрладаг. Орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж дурсгалт газрын орчны хамгаалах, орчны төлөвлөлтийг хийх, адал явдалт аялалын төрлүүд болох морин, сарлагийн, спорт явган аялалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зорих газруудыг шинэлэг маршрутаар холбох зорилготойгоор 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүчин чадал:

  • Манай бааз нэг ээлжиндээ 50 жуулчин хүлээн авах чадалтай
  • 40 хүний багтаамжтай хурал, сургалт, семинар зохион байгуулах боломжтой
  • Европ, Монгол хоолны гэр ресторан
  • Жуулчин хүлээж авах тохилог 11 гэр
  • Орчин үеийн стандарт шаардлагыг хангасан шүршүүр, ариун цэврийн өрөөтэй
  • Орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий модон хийцийн барилга

Аялал:

  • Морин болон сарлагийн аялал
  • Явган аялал
  • Усан завины аялал
  • Орчин тойрны үзэсгэлэнт байгаль болон түүх соёлын үзмэрүүдийг үзүүлэх (Галт уулын тогоо, шувуу харах, цэцэг үзэх)

Захиалгат үйлчилгээ:

  • Байгуулга хамт олны нэгдсэн аялал
  • Гэр бүл, найз нөхдийн аялал
  • Малчин айлд зочилох
  • Монгол үндэсний зоог хорхог, боодог
  • Боолтын болон хээрийн хоол
  • Галын наадам
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Өвөрхангай - Найман нуур бааз

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0