АРХАНГАЙ - ИХ УЛААН ШИВЭРТ БААЗ
Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн хөндийн байгалийн үзэсгэлэнт газарт Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 32 км-т, Цэнхэрийн гүүрнээс 26 км-т байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Байгалийн ундарга бүхий 62-68 хэмийн хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулсан халуун рашаантай. Төвийн эрчим хүчинд холбогдсон.
Баазаас баруун урд зүгт 1.5 км-ийн зайтай байрлах эмчилгээний чанар нь танигдсан Хүрээ нутаг, Хар хулганат гэж нэрлэх элэг, цөс, ходоодны рашаанаас уух боломжтой.
Амрагчдыг ая тухтай, цэвэр орчин бүхий монгол гэрт хүлээн авч үйлчилнэ. Таны захиалгаар ази, европ болон монгол үндэсний хоол хорхог, боодог хийж тусгай үйлчилгээ үзүүлнэ. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх усан бассейн, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлагын талбайтай.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles
-
-
Архангай аймаг, Батцэнгэл сум, 6 баг, Шивэртийн рашаан
Архангай - Их Улаан шивэрт бааз
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах