18. ЖУУЛЧНЫ БААЗ

Өмнөговь - Түвшин наран бааз



Монголыг анхны хувийн хэвшлийн жуулчны бааз

Манай компани нь 1991 оноос Өмнөговь аймгийн “Говь Гурван Сайхан” уулын бэлд монголын анхны хувийн хэвшлийн жуулчны баазыг байгуулан өнөөг хүртэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай жуулчны бааз нь өмнийн говийн аялал жуулчлалын маршрутын хамгийн тохиромжтой байршил болох төв хэсэгт  /Даланзадгад нисэх буудлаас 35км/ байрладаг.


Та бүхэн манай жуулчны баазад байрласнаар хамгийн аятухтай, тохилог, цэвэрхэн 2, 3, 4 ортой монгол үндэсний гэр, дүнзэн хаусаас сонгож байрлахаас гадна зэрэглээтэн харагдах “Говь гурван сайхан” уул, тал нутгын өглөөний нар мандах, жаргах агшин болон алмазан шигтгээ мэт гялалзах шөнийн оддыг харах боломжтой. Манай хамт олон Танд сэтгэл ханамжийн дээд зэргийн мартагдашгүй,инээмсэглэл дүүрэн найрсаг үйлчилгээг үзүүлэх болно.


Мөн 2009 онос говь нутгийнхаа үржил шимтэй хөрсөнд өөрсдийн тариалсан байгалийн цэвэр хүнсний бүтээгдхүүнээр зочид гийчлийнхээ хүнсний хэрэгцээг онд ЖДҮ-ийн газрын санхүүжилтээр “GREEN CAMP” хүлэмжийн аж ахуй загвар жуулчны бааз бий болгох  төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.


Мөн 2009 оноос говь нутгийнхаа үржил шимтэй хөрсөнд өөрсдийн тариалсан байгалийн цэвэр хүнсний бүтээгдхүүнээр зочид гийчдийнхээ хүнсний хэрэгцээг хангаж байна. Дээрх үйл  ажиллагаагаа өргөжүүлэн 2010 онд ЖДҮ-ийн газрын санхүүжилтээр “GREEN CAMP” хүлэмжийн аж ахуйн загвар жуулчны бааз бий болгох төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.


Хүчин чадал

  • Нэг ээлжиндээ 80 хүн хэлээн авах 30 гэр буудал 20 хүн хүлээн 30 гэр буудал, 20 хүн хүлээн авах 10 дүнзэн хаус /00-той/
  • 80 хүний батгаамжтай 2 танхимт ресторан, 16 хүний багтаамжтай “Үлэг гүрвэл” бар, задгай бар
  • Орчийн үеийн тохилог эрэгтэй, эмэгтэй 00, шүршүүр
  • Хувцас угаалга үйлчилгээ
  • 24 цагийн төвийн цахилгаан эрчим хүч
  • 100 м гүний худгаас гарах усан хангамж
  • Жуулчдад үйлчлэх найдвартай тээврийн үйлчилгээгээр хангана.


Уламжлалт маршрут:

  • 1 хоногтой-Ёлын ам, Тэмээчин айлд зочлох
  • 2 хоногтой-Ёлын ам, Молцог элс, тэмээчин айл
  • 3 хоногтой-Ёлын ам, Тэмээчин айл, Хонгорын элс
  • 7 хоногтой аялал /Тусгай аялал/


Нэмэлт үйлчилгээ

  • Монгол үндэсний хүндэтгэлийн зоог барих /хорхог, шорлог, боодог/
  • Галын наадам
  • Эртний эдлэл бэлэг дурсгалын дэлгүүр
  • Монголын уламжлалт тоглоом наадгайгаар тоглох
  • Гэр барих, малчин айлд зочлох хонь ямаа холбож саахыг үзэх
  • Снукер биллярд тоглох
  • Говийн үзэсгэлэнт нар мандах болон жаргах агшин, шөнийн оддыг телеграпп дурангаар харах
  • Говийн тал нутгаар явган аялал, тэмээн аялал, морин аялал хийх
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles



Өмнөговь - Түвшин наран бааз

ТОО
0
0
0